2006-10-24 - Зурхайнцар
За 1 ийм юм оллоо тэгэхээр сонин санагдаад л тавьчихлаа Бичгийн хэвээр нь шинжихүй
-Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад
санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай. -Цаасныхаа баруун
талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа
зовдог итгэл зориг муутай. -Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
-Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр
ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд
бодлоготой ханддагыг гэрчилнэ. -Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
-Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
-Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
-Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
-Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.
|
Сэтгэгдэл бичих!
|
|
Миний тухай
Tuhlan suuj taalan soyrhnuu!!
Найзууд
*gnx
|